Ц.Нямдорж: УИХ-ын дарга аа, та битгий хууль зөрч

Ц.Нямдорж: УИХ-ын дарга аа, та битгий хууль зөрч

УИХ-ын чуулган Гадаад бодлогын байнгын хорооны Төрийн болон албаны тухай хуулийн төслийг эргүүлэн татах талаар хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Зарчмын зөрүүтэй санал гээд байх юм. Ямар сонин юм ярьдаг юм бэ. Аливаа асуудлыг өргөн бариад,  түүн дээр нь гишүүд өөр саналтай байхыг зарчмын зөрүүтэй санал гэдэг юм. Огт өргөн бариагүй хууль дээр л зарчмын зөрүүтэй санал гэж яриад байх юм. Ядаж энийгээ ойлгол доо.

Хүний толгой юм бодох гэж л байдаг юм. Зөвхөн малгай өмсөх гэж байдаггүй. Их хурлын дарга аа,  та битгий хууль зөрчөөч. Хуулийнхаа дагуу их хурлаа удирдаад яв л даа. Хууль зөрчихөд цаг хугацааны хүчин чадал, хэрэгцээ гэж байдаггүй. Зөрчсөн л бол зөрчсөн. Ш.Раднаасэд дарга хуулийн зарчмын тал дээр зөрүүтэй гэж хэлээд байна шүү дээ. Ийм үед хууль зүйн хорооныхоо үгийг сонсох хэрэгтэй” гэв.

Ийнхүү гишүүд өөрсдийн саналаа хэлсний дараа УИХ-ын дарга М.Энхболд санал хураалт явуулж, гишүүдийн саналаар Гадаад бодлогын байнгын хорооны  таван асуудал өнөөдрийн УИХ-аар хэлэлцэх асуудлаас хасагдсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.