Ж.Батзандан: Би АН-ын дарга болбол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд “сойно”

Ж.Батзандан: Би АН-ын дарга болбол Р.Амаржаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд “сойно”

АН-ын дарга болоод ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас нэр дэвших өрсөлдөөнд ид өрнөж байна. Тус намынхан сая ҮЗХ-ны хурлаа хийж, намын дүрмээ шинэчилсний дараа даргын асуудлаа ярихаар шийдсэнээ зарласан. Түүний хажуугаар зарим нэг хүн  Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө зарласан юм. Энэ мэтээр марафон нэлээд хүчтэй өрнөж эхэллээ.

Тэгвэл саяхан УИХ-ын гишүүн Ж.Батзандан АН-ын дарга болох санаатай байгаагаа мэдэгдэж, марафонд “гүйх”-ээ хэллээ. Улмаар намын дарга болбол хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд “сойх”-оо ч мэдэгдсэн юм.

Тэрбээр “АН Их хурлаа арванхоёрдугаар сарын 6-нд хийж, ҮЗХ-гоо тарааж, шинэ дүрмээ батална. Шинэ АН-ыг бий болгоно. Авлигад идэгдсэн, хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин АН-ыг арванхоёрдугаар сарын 6-нд тараана. Мөн би АН-ын даргын сунгаанд оролцоно. Би шинэ АН-ыг удирдаж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Хэрвээ би АН-ын дарга болвол Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана" хэмээсэн юм.

Энэ жишгээр явбал намын дарга өрсөлдөх нөхдүүд хэрвээ ялбал хэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж ажиллахаа ч илэрхийлэх бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.