16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

16 дахь удаагийн Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн форум болж байна

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 16 дахь удаагийн форум өнөөдөр /2026.9.8/ Хөххотод болж байна. Форумын нээлтэд Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны дарга Цүй Шышинь, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц, ӨМӨЗО-ны Суртал ухуулгын хэлтсийн дарга Бао Шяньхуа нар үг хэллээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг /видеогоор/ мэндчилгээ дэвшүүллээ. Форумын хүрээнд 2026 оны "Хятад, Монголын найрамдлын тухай шилдэг бүтээл"-ийн шагнал гардуулах ёслол, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Үндсэн илтгэлд Синьхуа агентлагийн Ү Шянь, МОНЦАМЭ агентлагийн Б.Мөнхтуул нар илтгэл тавив.

Гол сэдэвт илтгэлийн хэсэгт Global Times-ийн Дэн Шяоцы, Малчин ТВ-ийн Э.Дагиймаа, Төвийн радио телевизийн хорооны Гэрэлт, "Шинэ Өсөлт" сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Форум үргэлжилж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ