ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Драгон төвийн гурван давхраас 25 настай эмэгтэй унаж нас барсан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу 2026 оны долоодугаар сарын 27-ны 14:35 цагт “Хуучин драгоны гурван давхараас хүн унасан" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар 25 настай, эмэгтэй Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн 3 дугаар давхраас унаж нас барсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ