Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо.




Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцсоны дараа үндэсний сурын талбайд зочиллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалын дагуу дуут сум харваж, үндэсний сурын харвааны зурхай, эрхий мэргэн харваачид, наадамчин олонд хүндэтгэл үзүүллээ.
Манай улсад төрийн айлчлал хийж буй БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар мөн сум тавьж, наадамчин олонтой мэндчилэн хүндэтгэл үзүүллээ.



Эрхэм зочид дараа нь бэсрэг наадам үзэж сонирхон, үндэсний өв соёл, уламжлалтай танилцлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2023 онд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров, 2024 онд Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэр Гэсэр Намжил Ванчук, хатан Жэцүн Пэма, 2025 онд Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар төрийн айлчлал хийж, Үндэсний их баяр наадмын хүндэт зочноор оролцож байсан юм.
