Парламентын засаглал, хууль тогтоох үйл ажиллагаа, ил тод байдал, хариуцлага, иргэдийн оролцооны ач холбогдлыг олон нийтэд, зориулан мэргэжлийн түвшинд, бодит баримт, судалгаанд тулгуурлан таниулах, энэ чиглэлээр чанартай сэтгүүл зүйн бүтээлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газраас “Сайн парламент” сэдэвт шилдэг бүтээлийн уралдааныг зохион байгуулж байна.
Зорилт:
Бүтээлийн агуулга, чиглэл: Бүтээл нь дараах сэдвүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдэн сэдвийг хамарсан байж болно.
Бүтээлд тавигдах шаардлага ба төрөл: Бүтээл нь нийгэмд эерэг нөлөө үзүүлэхүйц, ойлгомжтой, бодит агуулгатай байх бөгөөд шинэлэг хэлбэр, бүтээлч шийдэлтэй байна. Оролцогчид нь уралдааны хугацаанд 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй нийтлэл, 7 хоногт нэг буюу уралдааны туршид 3-аас доошгүй видео контент бүтээж, түүнийгээ тухай бүр нийтэлсэн байх бөгөөд уралдаанд аль нэг бүтээлээрээ оролцож болно. Нийтлэл ба контентыг үзэлт ихтэй тодорхой цагт (жишээ нь, 18:00-20:00 цагийн хооронд) өөрийн мэдээллийн суваг (телевиз, сонин, сайт, пэйж)-т байршуулсан байна.
Бүтээлийг дараах 2 төрлөөр хүлээж авах ба төрөл тус бүр тусдаа шалгаруулалт явагдана:
А төрөл: Сонин, сэтгүүл, цахим нийтлэл. Хэмжээ нь 4500-аас доошгүй тэмдэгт (тэмдэгт, сул зайг оролцуулаад 600-800 үг) байх бөгөөд цахим нийтлэл болон уламжлалт хэвлэлийн онцлогт нийцүүлсэн байна. Олон талт, баталгаатай эх сурвалж ашигласан, баримт, дата, судалгаанд тулгуурласан дүн шинжилгээтэй байх нэмэлт шаардлагатай.
Б төрөл: Богино видео буюу рийл бичлэг. Үргэлжлэх хугацаа 1 минут - 1 минут 30 сек буюу 90 секунд байна. Дуу дүрсний өндөр чанартай (HD), сошиал орчинд түгээхэд тохиромжтой хэлбэртэй байна.
Шалгаруулалт ба онооны систем: Бүтээлийг дараах 100 онооны системээр үнэлнэ:
Шагналын сан:
А төрлийн шагналын сан:
Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг 5 нийтлэлийг шалгаруулж тус бүр 2,000,000 /Хоёр сая/ төгрөгөөр урамшуулна.
Б төрлийн шагналын сан:
Олон нийтийн ойлголт хандлагад эерэгээр нөлөөлөхүйц шилдэг видео контентуудыг шалгаруулна.
Уралдааны хугацаа ба бүтээл хүлээн авах:
Уралдаан зарлах хугацаа: Уралдааныг 2026 оны 06 сарын 08-ны өдрөөс эхлэн 21 хоногийн хугацаатай байна.
Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 06 сарын 29-ний өдрийн 18:00 цаг хүртэл.
Уралдааныг шалгаруулж дүн гаргах хугацаа: 2026 оны 07 сарын 06-ны өдөр
Бүтээл илгээх: Оролцогчид бүтээлээ овог нэр, холбогдох утасны дугаарын хамт press@sec.parliament.mn хаягаар илгээнэ үү. Гарчиг хэсэгт "Сайн Парламент уралдаанд - [Өөрийн нэр]" гэж бичнэ. Эсвэл цахим сүлжээнд нийтэлсэн нийтлэл, контентын линкийг ирүүлэх.
Зохиогчийн эрх: Шагналт байранд шалгарсан бүтээл, ажлуудыг зохион байгуулагч тал олон нийтийн соён гэгээрүүлэх ажилд зохиогчийн нэртэйгээр ашиглах эрхтэй байна.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
Утас: 261986, 261255