Н.Учрал: Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, нийслэлийн тендер, төслүүдийг шалгана

Н.Учрал: Хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, нийслэлийн тендер, төслүүдийг шалгана

Ерөнхий сайд Н.Учрал “Хүчит шонхор” зах болон нөөцийн мах борлуулах гэрээт цэгт ажиллан иргэд, худалдаа эрхлэгчидтэй уулзсан.

Нийслэл 5017 тн мах нөөцөлсөн ч одоогоор 2500 тн мах худалдаанд гараагүй нь И-баримтын системээр тодорхой болоод байгаа аж. Нөөцийн мах бэлтгэсэн гэрээт компани нэг иргэнд 216 сая төгрөгөөр мах зарсан, нөөцийн махны тендерт шалгарсан есөн компани дотор нэг иргэний хоёр аж ахуйн нэгж байгаа зэрэг асуудлыг шалгуулна гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал иргэдтэй уулзахдаа хэлж байсан юм. Түүнчлэн стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх, хүн амыг хүнсээр хангах үүргээ гүйцэтгэхгүй байгаа Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдлээ.  

Мөн тусгай ажлын хэсэг байгуулж, нийслэлийн бүх төсөл, тендерийг шалгахыг АТГ-ын дарга З.Дашдаваа, ТЕГ-ын дарга П.Одонбаатар, ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганчулуун нарт үүрэг болгов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ