М.Оюунчимэг: А.Цогцэцэг сайд аа, битгий худлаа яриад бай

М.Оюунчимэг: А.Цогцэцэг сайд аа, битгий худлаа яриад бай

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдаж, гурван асуудал хэлэлцлээ. Худалдааны эхэнд  “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгт хандаж асуулт тавьсан юм.


Тэрбээр “Эмнэлгүүдийн халаалт одоо болтол сайн ирээгүй байна гэж байна. Иргэдээс маш их санал хүсэлт ирж байгаа, энэ асуудалд та анхаарлаа хандуулж байгаа юу” хэмээн асуусан юм. Харин А.Цогцэцэг сайд “Би цаашаа хүмүүстэй ярьсан. Эмнэлгийн халаалтыг өгөөгүй юм байхгүй. Бүх эмнэлэгт халаалт өгсөн байгаа” хэмээлээ.


Харин гишүүн М.Оюунчимэг “Би халаалт өгөөгүй байна гэж хэлээгүй. Халаалт нь маш муу байна гэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд даарч байгаа. Би энэ асуудлыг ярьж байна” хэмээв. Харин Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нэлээд хугацааны дараа “Би сая холбогдох хүнтэй нь ярилаа. Өнөөдрөөс хэвийн болж байгаа гэнэ” хэмээв.  Энэ үеэр М.Оюунчимэг гишүүн “Та нар ингээд л худлаа яриад байдаг байхгүй юу” хэмээн ихэд бухимдсан юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.