Зөөлөн салхитай, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

Зөөлөн салхитай, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2026 оны 02-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:  

 Нийт нутгаар цэлмэг. Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -22...-27 градус, Увс нуурын хотгор Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын хөндий, Эг Үүр, Ерөө голын хөндийгөөр -16...-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...-4 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -4...-9 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. -10...-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. -12...-14 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. -12...-14 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 56 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ