Улаанбаатар oC

Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо

Налайх дүүрэгт 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй олголоо

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар зудын эрсдэлийн үнэлгээгээр хаваржилт хүндэрсэн Налайх дүүрэгт ажиллаж, 1-р хорооны малчин Ш.Пүрэв, Ш.Цагаанбат, 3  дугаар  хорооны малчин Д.Цэвээн гуайнхаар орж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

Налайх дүүргийн малчдын хувьд өвөлжилт харьцангуй өнтэй байсан ч сар шинээс хойш цасаар шуурч, хүйтний эрч чангарсан тухай хэлж байв. Шуурганы улмаас Майхан ууланд нутаглаж буй 1-р хорооны малчин Ш.Цагаанбатын сургуулийн насны 4 хүүхэд цасанд боогдож, 5 км-ийн зайд байрлах Налайх дүүргийн төв рүү, хичээлдээ явж чадаагүй гэнэ. Тэднийх өнгөрсөн намар 500 боодол өвс,  1 тонн гаруй улаан буудай бэлтгэсэн ч дахиад авах шаардлага тулгарч буй аж. Ш.Цагаанбатынх одоогоор 20 гаруй мал тэжээж байгаа бөгөөд улаан буудайг буцалгаж, хивэгтэй хольж өгсөнөөр тэвээрэг сайн авдаг хэмээн туршлагаасаа хуваалцав. Мөн тус хорооны малчин Ш.Пүрэв гуай эхнэртэйгээ 2-уулаа, ганц гэрээрээ өвөлжиж байгаа бөгөөд их цасанд өвс тэжээлээ ч дөхүүлж чадалгүй цасанд боогджээ. Хүн бүл муутайн дээр хахир өвлийн хүйтэнд хунгарлаж шуурсан цасаа цэвэрлэж, зам гаргахаар өдөр шөнийг ялгалгүй зүтгэж байна.

Харин 3-р хорооны малчин Д.Цэвээн гуай тэтгэвэрийн зээл авч 1000 боодол өвс бэлтгэжээ. 50 гаруй үхэрнээсээ өнгөрсөн намар хэрэгцээлж, одоогоор 30 үхэр хаваржуулж буй аж. Хаврын урт өдрүүдийг туулахад дахиад ч авс тэжээл нэмж авах шаардлагатай тул тэтгэврийн хэдээ л харж суугаа аж.
Малчид бэлчээрийн гарц муудаж, шимт тэжээл нь сэргэхгүй байгаа нь малын чанарт ч нөлөөлж байгаа тухай ярьж байв.

Налайх дүүргийн хувьд энэ жил 830 өрхийн нийт 43 мянган мал өвөлжиж байна.

Өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос нийт 40 тонн хивэг, 80 тонн хорголжин тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэйгээр олгоод байгаа бол нэмэлтээр 50 тонн тэжээлийг үнэ төлбөргүй нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ