“Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо

“Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдаанаар гагасан шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх долоо хоногт БНХАУ-д  болох “Бүс ба зам” санаачилга олон улсын хамтын ажиллагааны хуралдаанд оролцоно. Энэ үеэр Монгол Хятадын тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна. Түүний нэг нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр байгуулахаар хоёр талаасаа эцэслэн тохироод байна. Хятад улсын төрийн байгууллагын холбогдох шийдвэрүүд гарсан. Монгол талаас бэлтгэл ажлууд хийгдсэн.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн нийт өртөг болох 266 сая ам.долларын 95 хувь буюу 253 сая ам.долларын зээлийг БНХАУ-аас авна. Зээлийн хугацаа 20 жил, зээлийн хүү хоёр хувь. Зээлээ долоон жилийн дараагаас эргэн төлнө. Зээлийн хэлэлцээрт миний бие гарын үсэг зурахаар Засгийн газрын тогтоол гарсан" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.