Д.Амарбаясгалан: Монгол Улс биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан

Д.Амарбаясгалан: Монгол Улс биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан

Монгол Улс 2024 оны Парисын олимпод улсынхаа нэрээр бус Олон улсын олимпын хорооны цагаан туган дор орох эрсдэл үүсээд байгаа. Тэгвэл үүнд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тайлбар хийлээ. Тэрээр "Дэлхийн допингийн эсрэг байгууллагын энэ оны хоёр дахь уулзалт БНХАУ-ын Шанхай хотноо 2023.09.22-нд боллоо. Уулзалтаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцсэний дотор Монгол Улсыг Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дөрвөн сарын дотор бүрэн биелүүлэх шаардлага тавьж, “ажиглалтын жагсаалт”-д орууллаа. Манай улс тэдгээр биелүүлэх шаардлагатай дүрмүүдийг дөрвөн сарын хугацаанд биелүүлэх боломжтой гэдгээ нотолж чадсан юм.

Цаашид Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо, Монголын Үндэсний Олимпийн хороо, Биеийн тамир, спортын Улсын хороо, Монголын Допингийн Эсрэг Үндэсний байгууллага хамтран ажиллаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг яаралтай шийдвэрлэх, эрсдэлийг арилгахад идэвхтэй ажиллах болно" хэмээлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ