Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлаар УИХ-ын даргад хандлаа

Гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлаар УИХ-ын даргад хандлаа

"Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бэхжүүлэх" зорилгын хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн, Глоб интернэшнл төв, Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв болон Хэвлэлийн зөвлөл хамтран Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар албан бичиг хүргүүлжээ. Тодруулбал 2022 оны тавдугаар сарын 4-нд УИХ-д өргөн барьсан Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Доромжлох" гэмт хэргийг нэмж, "Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цанаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж тусгасан.

Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох үр дагавартай болохыг хүний эрхийн олон улсын байгууллагууд буюу Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний байгууллагууд онцгойлон анхааруулсан байдаг аж.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд "Гүтгэх" зөрчлийг хуульчилсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулиас "Гүтгэх" зөрчлийг хасаж, Эрүүгийн хуульд 13.14 дүгээр зүйлд "Худал мэдээлэл тараах" гэж нэрлэн нэмсэн.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ