ҮСХ: Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17 байна

ҮСХ: Парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17 байна

Манай улсын парламентын танхимд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 17.1 хувьтай байна гэж Үндэсний Статистикийн Хороо өчигдөр  мэдээллээ. Энэ нь дэлхийн 187 орны дундажтай харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур түвшин юм.  Тогтвортой хөгжлийн зорилт 5.5-т Улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хүрээнд шийдвэр гаргах бүх үе шатанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох, манлайлан ажиллах тэгш боломжоор эмэгтэйчүүдийг хангах гэж заажээ. Дэлхийн 187 улсын парламентын танхим дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 26.5 байгаа бөгөөд улсаар нь харвал,  Руанда 61.3 хувь, Куба 53.4 хувь, Никарагуа 51.7 хувь, Шинэ Зеланд 50.4 хувь,Мексик 50 хувь, Арабын Нэгдсэн Эмират Улс 50 хувь байна.  Харин Нигери 3.6 хувь, Оман 2.3 хувь, Вануату 1.9 хувь, Папуа Шинэ Гвиней 1.7 хувьтай байгаа нь хамгийн бага бол Бүгд Найрамдах Йемен Улс парламентдаа нэг ч эмэгтэй гишүүнгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.