Голдэн Стэйт Уорриорс баг хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

Голдэн Стэйт Уорриорс баг хожиж, цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Өнөөдрийн хамгийн сонирхолтой тоглолт болох талбай талбай дээрээ хоёр хоёр хожоод байгаа Сакермэнто Кингс болон Голдэн Стэйт Уорриорс багууд тоглолоо. Тоглолт тун сонирхолтой дөрвөн үед болж эцсийн мөчид өнгөрсөн жилийн аваргууд болох Голдэн Стэйт Уорриорс 123-116 харьцаагаар ялжээ. Улмаар цувралыг 3-2 харьцаагаар болж Уорриорс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын зургаа дахь тоглолт дөрөвдүгээр сарын 29-ны өглөө 08:00 цагт болно.

Тус тоглолтод Стифэн Көрри 31 оноо, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Клэй Томпсон 25 оноо, Эндрью Уйггинс 20 оноо, сэлгээнээс Драумонд Грин 21 оноог авчээ. Эсрэг багаас Ди Аарон Фокс 24 оноо, 7 самбар, 9 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол ДиМантас Сабонис 21 оноо, 10 самбар, 3 таслалт, 1 хаалтыг гүйцэтгэжээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Нью-Иорк Никс 106-95 Клевлэнд Кавалерс /4-1/
Лос Анжелес Лейкэрс 99-116 Мемфис Гриззлис /3-2/
Миами Хит 128-126 Милоуки Багс /4-1/ нэмэлт цагт
Голдэн Стэйт Уорриорс 123-116 Сакермэнто Кингс /3-2/

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.