Улаанбаатар oC

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргалаа

Т.Аюурсайханыг сайдаас чөлөөлөх захирамж гаргалаа

Өнөөдөр хаврийн чуулган нээлтээ хийж байгаа билээ. Тус хуралдаанаар “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан гишүүний бүрэн эрх болон сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр гаргасан билээ. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг сайдаас нь чөлөөлөх захирамж гаргажээ. Ийнхүү түүнийг чөлөөлсөн тухай захирамжаа УИХ-д танилцуулах юм. Хуулиараа Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлөх бүрэн эрх нь Ерөнхий сайдад байдаг бөгөөд энэ тухайгаа Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна гэж Засгийн газрын тухай хуульд заасан байдаг.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.