Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн зарим суманд ажиллаж, малчид болон сум орон нутагт шаардлагатай зүйлсийг газар дээр нь шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн хувьд 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар гурван сум цагаан зудтай, зургаан сумын 14 багийн нутаг цагаанаар зудархуу, долоон сумын 19 баг хар зудтай байна. Мөн өдрийн байдлаар 4928 толгой мал зүй бусаар хорогдсон байна.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Сагсай, Улаанхус, Цэнгэл сумын малчид хаваржаа руу 150 гаруй км газарт нүүж эхлээд байгаа аж.

Мөн нийт 1641 өрхийн 429 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байгаа бөгөөд малчдын хувьд бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 40 гаруй хувийг хэрэглээд байгаа гэнэ. Иймд аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг энэ сарын сүүлээр задлах төлөвлөгөөтэй байгаа талаар орон нутгийн удирдлагууд танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.