Шинээр томилогдсон сайд нарт гишүүд үг дайв

Шинээр томилогдсон сайд нарт гишүүд үг дайв

УИХ-ын гишүүд шинээр томилогдсон сайд нарт хандаж үг хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Засгийн газар тогтоол гаргадаг боловч боомтууд дээр хэрэгждэггүй. Боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд бид боомтын хөгжлийг хаяж ирсэн учраас өнөөдөр янз бүрийн асуудлууд тэнд гарч байна.  Тиймээс Х.Булгантуяа сайд энэ чиглэлд нэлээд анхаарч ажиллах байх.  Агаарын зам дээр дэвшилт гарсан. Нүүрсний боомтуудаа хурдан зохицуул. Хэдэн ханлигууд барьцаалчихсан байна. Тэлэлт, хөрөнгө оруулалтын бодлогоо цогцоор нь оруулж ирээрэй. Бид нар дэмжих болно. С.Чинзориг гишүүнд хэлэхэд сайн дурын эрүүл мэндийн даатгал дээр сайн анхаараарай. Хувийн хэвшлийн эмнэлгүүдээ сайн дэмжээрэй.

УИХ-ын гишүүн Б.Бейсен: 

-Би 35 жил эрүүл мэндийн салбарт ажиллахад 22-23 сайд солигджээ. Зургаа нь мэргэжлийн бус байлаа. Сайн, муу ч бий. С.Чинзориг сайдыг дэмжээд ажиллана гэж бодож байна. Хөдөөний эмнэлгүүдийг анхаараарай. Тоног төхөөрөмж, боловсон хүчин байхгүй байна гэж байна. Ерөнхий сайдаа сүлжээгээ хоёр дахин нэмчихвэл боломж байна. Цалин нэмэх  боломж байна. Та үүнийг анхааралдаа аваач. Дараа нь эмийн үнэ өндөр байна. Янз бүрийн эм орж ирж байна. Улсын аюулгүй байдлын үүднээс энэ эмнүүдийг шинжлэх шаардлагатай байна. Хил гааль, боомт дээр чөлөөт бүс дээр анхаарч ажиллах хэрэгтэй шүү, Х.Булгантуяа сайд аа. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

-Ц.Даваасүрэн гишүүн бусад гишүүд рүүгээ дайрдаг, доромжилдог, гүтгэдэг. Энэ хүн Эрчим хүний сайдаар ажиллаад ямар ахиц гаргасан бэ. Нэг ч шинэ цахилгаан станц бид барьсангүй. Гадны хөрөнгө оруулалтыг байнга жадлан эсэргүүцдэг хүн шүү дээ. Эрчим хүчний олон төслийг гацаасан. Барилгын салбар бас л ийм нөхцөл байдалд орно гэж би эмзэглэж, болгоомжилж байна. Ц.Даваасүрэн энэ Засгийн газрын бүх ажлыг эсэргүүцсэн атлаа одоо бүрэлдэхүүнд нь орчихлоо. Хөгжлийн банкны асуудлаар юу юу ярилаа даа. Энэ хүнийг томилж байгаа нь маш буруу сонголт  гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.