Ж.Сүхбаатар: Богино хугацаанд түгжрэл шийдэх ид шид гэж байхгүй

Ж.Сүхбаатар: Богино хугацаанд түгжрэл шийдэх ид шид гэж байхгүй

Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Түгжрэлийг шийдэх дунд хугацаанд ямар ажил хийх вэ гэдэг нэлээд анхаарч байна. Хэрэв богино хугацаанд түгжрэлийг шийдэх арга байсан бол тусгай ажлын хэсэг гаргахгүй байсан байх. Өмнө нь түгжрэлийг шийдэхээр Засгийн газар бүтцээрээ ажиллаж байсан. Харин одоо Үндэсний хороо байгуулж, орхигдоод байгаа орон зайг нөхөж ажиллахыг даалгасан. Богино хугацаанд түгжрэлийг шийдэх ид шид гэж байхгүй. Эхний ээлжинд захиргааны аргаар л шийдвэрлэх боломжтой. Албадлагын арга хэрэглэхгүйгээр түгжрэлийг бууруулах ямар ч боломжгүй. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийнэ.

Бид зам нэмж барьж чадахгүй. Тиймээс аль болох хувийн унаанаас салж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлнэ. BRT-г явуулж эхлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Мөн дүүжин тээвэр дээр Францын талтай уулзаж, тохиролцсон. Эхний шугамаа хийгээд хөдөлгөөнийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлнэ. LRT төслийн тухайд нийслэлээс боломжоороо урагшлуулах байх. Мөн метро байна. Би метрог үгүйсгэдэггүй. Гэхдээ өрийн таазаа харсан ч метро ойрын жилүүдэд боломжгүй. Мөнгөгүй байж би метро явуулна гэж ам гарахгүй. BRT төслийн тухайд 50 сая ам.долларын төслийг хэрэгжүүлнэ. Түгжрэлд хамаарах маршрут чиглэл гаргаад BRT-г явуулах төлөвлөгөөтэй байгаа. 

Хэрэв бид нийтийн тээврийн төрөлжсөн хэрэгслийг гаргахгүй л бол түгжрэл буурахгүй. Өнгөн дээрээ бодлого зохицуулж байгаа бидний буруу мэт боловч асуудал нь нийтийн тээврийн олон төрлийн хэрэгсэл байхгүй явдал. Энэ жил хийж чадахгүй ажлаа ирэх жил хийж дуусгана. Дараа жилийн өвөл дахиад ингээд түгжрээд сууж байхгүйн тулд бид хичээж байна. Өнгөрсөн 9,10 дугаар сард дугаарын хязгаарлалтыг цуцлах талаар яригдсаны дараа иргэд нэлээн хичээсэн. Машины тоо буураагүй ч түгжрэл бага байсан нь үүнтэй холбоотой. Нөхцөл байдал хүндэрвэл богино хугацааны захиргааны арга хэмжээ авна" гэв. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.