Арслангаас дээш цолтой бөхийн эрэмбийг нэмэхийг дэмжсэнгүй

Арслангаас дээш цолтой бөхийн эрэмбийг нэмэхийг дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2022.06.29/ хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан үндэсний бөхийн цолны маргаантай асуудлыг Монголын үндэсний бөхийн холбооны саналыг үндэслэн нэг зарчим, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримтлан холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд шийдвэрлэж болно хэмээн тусгажээ.

Мөн Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан тэгш ой нь тохиож буй аймгийн баяр наадам болон үндэсний хурдан морины бүсийн уралдааныг тэмдэглэх өдрийг Засгийн газар тогтоож болно, Малын генетик нөөцийн тухай хуульд заасны дагуу монгол адууны үүлдрийн удмын санг хамгаалах цогц арга хэмжээг Засгийн газар авч хэрэгжүүлнэ хэмээн зохицуулжээ. Түүнчлэн 512 бөх барилдсан улсын баяр наадамд түрүүлсэн арслан ба түүнээс дээш цолтой бөхөд дараагийн эрэмбийн цолыг олгохоор тусгасан байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар 512 бөх барилдсан улсын баяр наадамд түрүүлсэн арслан ба түүнээс дээш цолтой бөхөд дараагийн эрэмбийн цолыг олгохоор тусгасан заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.