Азийн хөгжлийн банкнаас зээл авч төсвийн алдагдлыг нөхнө

Азийн хөгжлийн банкнаас зээл авч төсвийн алдагдлыг нөхнө

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төслийг хэлэлцлээ. Уг хэлэлцээрийн дагуу манай улс 2022-2023 онд Азийн хөгжлийн банкнаас 655 сая ам.долларын зээл авах юм байна. Энэхүү зээл нь 25 жилийн хугацаатай, хоёр хувийн хүүтэй, эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй ажээ. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт энэ талаар хэлэхдээ "Зээлийн 200 сая ам.доллароор төсвийн алдагдлыг санхүүжүүлнэ. Бусад санхүүжилтийг нь "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд, Ерөнхийлөгчийн санаачилсан хүнс аюулгүй байдал, хангамжийн асуудлаар УИХ-аас баталсан тогтоолыг хэрэгжүүлэхэд зарцуулна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.