Улаанбаатар oC

Баянхонгорчууд ардчилсан хэлэлцүүлгээр асуудлаа дэвшүүлж, хамтарсан шийдэлд хүрчээ

Баянхонгорчууд ардчилсан хэлэлцүүлгээр асуудлаа дэвшүүлж, хамтарсан шийдэлд хүрчээ

Өнгөрсөн өдрүүдэд Баянхонгор аймгаас сонгогдсон гишүүд тойргийнхоо иргэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж, Үндсэн Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх болон бусад цаг үеийн сэдвээр санал солилцлоо. УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, А.Адьяасүрэн нар аймгийн төвд зохион байгуулсан уулзалтад хамт оролцож, иргэдийн асуултад нээлттэй хариулж, ярилцсан юм. Олон нийтийн зүгээс төрийн албаны ёс зүй, хариуцлагагүй байдлыг арилгах, хууль бус уул уурхайн олборлолтыг таслан зогсоох, цар тахлын дараах үнийн өсөлт, эдийн засгийн хямралыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх, төрийн албан хаагчдын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг дэвшүүлж, тус бүрд нь хариулт авч байв.

Танхим дүүрэн хүнтэй, гурван цаг гаран үргэлжилсэн энэ удаагийн уулзалт асуудлуудыг ардчилсан зарчмаар нээлттэй хэлэлцэж, олон санал санаачлага гарсан, жигд оролцоог хангаж, зөвшилцөлд хүрсэн үр дүнтэй боллоо гэж оролцогчдын төлөөлөл тодотгож байсан юм. Уулзалтын дараа УИХ-ын дарга Г.Занданшатар төрий байгууллагын удирдлагууд буюу аймгийн  Ерөнхий прокурор, Цагдаагийн газрын дарга, Тагнуулын хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нартай уулзаж, төрийн үйлчилгээг шударга, хүртээмжтэй үзүүлж, сайтар хариуцлагатай ажиллахыг сануулав.

Тэрээр салбар бүрт тулгамдсан асуудал, иргэдээс ирүүлсэн гомдол саналыг үндэслэн  тодорхой чиглэлүүдийг өгч, хэрэгжилтийг 7 хоногийн дараа танилцуулахыг үүрэг болгов. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан төр, олон нийтийн төлөөлөл бүхий хамтарсан ажлын хэсэг уул уурхайн хууль бус олборлолтыг зогсоохоор зарим сумдад ажиллаж байгаа бөгөөд газар дээр нь хариуцлага тооцож, хяналт шалгалтыг үргэжлүүлэх юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.