Т.Доржханд: Үндсэн хуулийг өөрчилье гэсэн нийгмийн хүлээлт үүсчээ

Т.Доржханд: Үндсэн хуулийг өөрчилье гэсэн нийгмийн хүлээлт үүсчээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн 100 мянган иргэний  гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өгчээ. Хөдөлмөрийн үндэсний намаас өнгөрсөн долоо хоногт “Өөрсдөө өөрчил, үгүй бол тар” уриатай тайван жагсаалыг зохион байгуулсан. Энэ үеэр оюутны холбоод,  залуусын төлөөлөл, нийслэлийн иргэд иргэд өргөнөөр оролцож  ард түмний амьдрал дээшлэхгүй байгааг, энэ бүхэн тогтолцоог өөрчлөхгүйгээр сайжрахгүй гэсэн  шаардлагыг тавьсан. УИХ-ын зүгээс  шаардлагыг хүлээн авч таван хоногийн хугацаа өгсөн юм.

Т.Доржханд гишүүн хэлэхдээ “Бид энэ  хугацаанд  21 аймаг, есөн дүүргийн иргэдтэй уулзаж, яагаад сонгуулийн системийг өөрчилж холимог тогтолцоотой болох ёстой юм бэ гэдгийг ярилцлаа. Үр дүнд нь иргэд тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна. Арван хүн тутмын нэг нь гарын үсэг зурсан. Ингэхдээ өөрөө зураад зогсохгүй гэр бүлийнхнээ оролцуулна гээд авчирч байсан. Өнөөдрийн байдлаар буюу долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй иргэний  гарын үсэг цуглаад байна. Гадаад суугаа монголчууд  цахимаар гарын үсгээ илгээж байгаа.  Одоогийн байдлаар цахимаар 3.000 гаруй гарын үсэг цугларсан. Бид эдгээр гарын үсгийг УИХ-ын даргад хүлээлгэн өглөө. Иргэд Үндсэн хуулийг өөрчлөхийг шаардаж байна. Нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хүсэлт шаардлага үүссэн байна” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.