Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрс БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ

Цогтцэций өртөөнөөс төмөр замаар 9.5 мянган тонн нүүрс БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ

Нүүрс тээврийн жолооч нар Цогтцэций-Чойр чиглэлийн тээврийг зогсоосноор нүүрсний экспорт зогсож, олон тэрбум төгрөгийн алданги хүлээж байгаа тухай мэдээлсэн.

Нүүрсний экспортыг зогсоохгүй байх үүднээс гуравдугаар сарын 31-нээс хойш Цогтцэций өртөөнөөс гурван галт тэргээр 150 вагон, 9506 тонн экспортын нүүрсийг 300 нурмаг ачаа ачих зориулалттай чингэлгээр тээвэрлэн БНХАУ-ын талд хүлээлгэн өгчээ.

Одоо Чойр өртөөнд Таван толгойн бүлэг ордоос ачуулсан, 620 мянга гаруй тонн нүүрс хуримтлагдаж, нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж, нутгийн удирдлага иргэд байнгын эсэргүүцэл илэрхийлсээр байна гэж ЗТХЯ-наас мэдээлэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.