ЭХЯ: Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна

ЭХЯ: Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна

Олон улсын хөгжлийн ассоциаци, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан 41 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн санхүүжилтээр 2021-2025 оны хооронд хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн барилга угсралтын ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувиар тогтмол өсч байна. Энэхүү төсөл бүрэн хэрэгжиж дуусахад 151 МВт буюу 10 орчим мянган айл өрхийн хэрэглээг төвлөрсөн дулаан хангамжид холбох техникийн боломж бүрдэж, 347 МВт-аар дулааны эрчим хүчийг хэмнэх судалгаа гарчээ. Мөн дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэн, дамжуулах шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 1.5 дахин нэмэгдэж, эцсийн хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний чанар сайжирч, усны алдагдлыг 1.2 хувиар хэмнэх зэргээр байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, эдийн засагт эерэг үр нөлөө бий болно гэж үзэж байна гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.