Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно

Ажлын хэсгүүдийн хуралдаан өнөөдөр болно

Монгол Улсын Их Хурал дахь  ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.04.22/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

 

ЦАГ

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

10.00

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

11.00

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсэг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцах

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сувиллын төв, Хан-Уул дүүргийн 75 дугаар дунд сургууль

14.00

Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилт, арга хэмжээний хүрээнд малыг эрүүлжүүлэх болон сүүний үйлдвэрлэлийн салбарт төрөөс үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх Байнгын болон дэд хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

14.30

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.