ББСБ-ын тусгай зөвшөөрлийн тоог 60 хувиар бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

ББСБ-ын тусгай зөвшөөрлийн тоог 60 хувиар бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Э.Бат-Амгалан, Х.Ганхуяг, Т.Доржханд нар өнөөдөр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ.

2021 оны жилийн эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 534 байгууллага байна. Эдгээр банк бус санхүүгийн байгууллага нь 331 салбар нэгж, 8 төлөөлөгчийн газар, 3976 ажилтантайгаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 4.8 сая харилцагч, 1.7 сая зээлдэгчид хүрч үйлчилж байна. Банк бус санхүүгийн салбарын статистик үзүүлэлтүүд сүүлийн 5 жилийн хугацаанд эрчимтэй нэмэгдэж, нийт харилцагчдын тоо 69.5 хувиар, зээлдэгчдийн тоо 112.9 хувиар, нийт актив 135 хувиар, зээл 151 хувиар тус тус өсжээ.

Одоогийн хуулиар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчдийн нэр бүхий 10 төрлийн үйл ажиллагаа тус бүр дээр тусгай зөвшөөрөл авахаар зохицуулсан байдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эдгээр тусгай зөвшөөрлийг төрөлжүүлэн 4 болгохоор тусгасан байна. Ингэснээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэгчид 4 тусгай зөвшөөрлийн хүрээнд 11 төрлийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөгдсөн олон талт санхүүгийн үйлчилгээг эрхлэх боломжтой болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.