Ж.Батсуурь АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ

Ж.Батсуурь АН-ын даргын сонгуулиас нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ

АН хоёр талд хуваагдаад удаж байна. С.Эрдэнэ тэргүүтэй нэг хэсэг, О.Цогтгэрэл тэргүүтэй нэг хэсгээс АН бүрдэж байна. О.Цогтгэрэл тэргүүтэй АН даргын сонгуулиа зохион байгуулж байгаа бол С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан Дээд шүүхээр өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллаж, улмаар Дээд шүүх гуравдугаар сарын 31-нд тэдний хүсэлтийг хэлэлцэж Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг нь бүртгэсэн юм. Үүнтэй холбоотойгоор АН-ын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр "Сонгуулийн сурталчилгааны явцад Дээд шүүх АН-ын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн. Ингэснээр АН-ын дотор шинэ нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн шийдвэр албажин гарах хүртэл намын даргын сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчилсэн бүртгэлд нийцүүлэн зохион байгуулахыг шаардсан боловч АН-ын Дотоод сонгуулийн хороо бидний саналыг хүлээн аваагүй. Иймээс АН-ын намын даргын сунгаанаас нэрээ татаж байна. АН-ын эв нэгдэл, шинэчлэл, ирээдүйн төлөө энэхүү шийдвэрийг гаргаж байна. АН шинэчлэгдэж, эв нэгдэлтэй байж 2024 онд заавал ялалт байгуулах ёстой. Энэ ялалтын төлөө би энэхүү шийдвэрийг гаргаж байна" гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.