Д.Өлзийбаатар: Би энэ хүнийг АН-ын дарга болохыг дэмжинээ

Д.Өлзийбаатар: Би энэ хүнийг АН-ын дарга болохыг дэмжинээ

Би энэ хүнийг АН-ын дарга болохыг дэмжинээ. Элдвээр л муулж байна. Гэхдээ Баттулга яг одоогийн ягтчихаад байгаа олон түмний төлөөлөл юм шүү дээ. Түүнд нэг эр хүний сайхан жудаг, үнэр байдаг. Зүгээр л яг байгаагаараа байдаг эр. АН-ын дарга болчихоосой гэж бодож сууна. Жич: надад Төрийн соёрхол гэдэг эрхэм цол олгоход Баттулга “арай залуу байнашдээ” ( би тэгэхэд 57 настай байв, улс төрд залуу нас хүний хорвоод ахимаг нас л даа) гэж хэлж байсан юм гэнэ лээ. Харин өөр хүмүүс, тал талаас нь ятгаж өгүүлсэн юм гэсэн, дараа нь тэр тухай ярьж л байлаа. Түүний талаар ганц нэг үг хэлэхээр Хариу барьж байна гэж хүмүүс ярьдаг л юм билээ. Үгүйшдээ, миний түүнд өгөх хариу бол Монголыг Монголоор нь үлдээх гэсэн үг л байдаг түүн дээрээ ч нэгддэг. Өөр юм байхгүй. Уулзалгүй олон жил болж, олон ч дайсан болон дэмжигчтэй болж тэр. Монголын түүхэнд олон жил ажиглагдсан нэг юм байдаг, “дээр байсан түшмэд хөл алдах цагт доор байсан хүмүүс ухаарах” гэж. Одоо бид дээрээ ч, доороо ч хөл алдаж. Үндсэндээ живж байна. Ийммцаг үед Уулзаж учирч ярьж хөөрч маргаж мэтгэж эвдэрч эвлэж яваад хэн бэ гэдгийг нь мэдсэний учир би Баттулгыг АН-ын дарга болчихоосой гэж бодож сууна. Тэр Оросын хүн биш гэдгийг би сайн мэднэ, би ЗХУ-ын Монголд явуулсан аймшигт харгислалыг үзэн яддаг хүн. Тиймдээ ч би өөрийнхөө сонсдог номонд илэн далангүй хэлсэн. Монголын төлөө дуугарсан бүхэн Монголын дайсан болдог түүх бий. Мэргэн дүү нар мэдтүгэй.

VIA https://www.facebook.com/ulziibaatard

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.