Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг шийднэ. Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЭМЯ, УОК, БШУЯ-д хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Тодруулбал, ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа хэзээ эхлэх эсэхэд холбогдох албаныхан буюу ЭМЯ, УОК, БШУЯ саналаа нэгтгэн шийдвэр гаргах долоо хоногийн хугацаатай үүрэг өгсөн юм. Омикрон хувилбарын тархалт өндөр тэр тусмаа хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа тул ХӨСҮТ-өөс танхимын сургалт эхлэх хугацааг 7-14 хоногоор хойшлуулах санал гаргасан. Тэгвэл дээрх байгууллагууд саналаа нэгтгэн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулснаар эцсийн шийдвэр гарна. Өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар 2022 онд шинээр эхлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгосон. Мөн “Бээжин-2022” өвлийн олимп, паралимпын наадамд оролцох эрх авсан тамирчдад 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.