"Stalwart Esport" PUBG Mobile-н дэлхийн аваргын эхний өдөр 4-р байрт орлоо

Дэлхийн шилдэг 16 баг 6 сая ам.долларын төлөө өрсөлдөж буй уг тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн "Stalwart Esport" баг оролцож байна.

Тэд эхний өдрийн зургаан тоглолтын дараагаар нийт 59 оноотойгоор дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Эхний өдрийн зургаан тоглолтын дараах хүснэгтийн байдал:

Тэмцээнийг PUBG MOBILE Esports болон Caster Tuvshuun Official хэмээх Youtube сувгуудаар монгол тайлбартайгаар шууд үзэх боломжтой.

Багууд гурван өдрийн турш нийт 18 тоглолт хийж оноогоор жагсах ба хамгийн өндөр оноо авч дэлхийн аварга болсон баг 1.5 сая ам.доллар авна. Тэмцээний хоёрдугаар байр 600 мянган ам.доллар бол гуравдугаар байр 300 мянган ам.доллар.

Энэ жил хоёр дахь удаа зохиогдож буй PUBG Mobile-н дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны буюу өнгөрсөн жилийн тэмцээнд Монгол Улсын төлөөлөл Zeus Esports /Одоогоор IHC Esports/ баг гуравдугаар байрыг эзэлж байсан.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.