Б.Жавхлан: Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэр гэхээс илүүтэй тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг наймаас илүү хувиар нэмсэн

Б.Жавхлан: Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэр гэхээс илүүтэй тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг наймаас илүү хувиар нэмсэн

Тэтгэвэр, тэтгэмж нэмэх эсэхийг Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тэрбээр "2022 оны төсвийн гүйцэтгэл болон эдийн засгийн нөхцөл байдал сонирхолтой, сорилттой байхаар харагдаж байна. Өнгөрсөн оны эцсээр батлагдсан шинэ сэргэлтийн бодлого бол дунд, урт хугацааны томоохон зорилт тавьсан эдийн засгийн цогц бодлогын арга хэмжээ юм. Ковидийн үеийн болон дараах эдийн засгийн шокноос богино хугацаанд гарах нь чухал. Цар тахал нэг улсын инфляц гэж байдаггүйг харууллаа. Бид эдийн засгаа хумьж бус тэлж эдийн засгийн хүндрэлийг давж гарах хэрэгтэй. 

Шинэ хууль, нэмэлт өөрчлөлт болоод хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгуудыг өргөн барина. Төр, хувийн хэвшлийн томоохон реформын шинжтэй хуулиуд зэрэг хуулийг өргөн барихаар төлөвлөж байна.

Тэтгэвэр тэтгэмжийг халамжийн бодлоготой уялдуулах ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд халамжийн бодлого нэлээд нэмэгдсэн. Өмнө нь жилд тэтгэврийг найм хүртэлх хувиар нэмдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд тэтгэвэр гэхээс илүүтэй тэтгэмж, хүүхдийн мөнгө зэргийг наймаас илүү хувиар нэмсэн. Тиймээс бид цаашдаа халамжийг татахаас өөр аргагүй. Харин тэтгэврийг инфляцтай уялдуулж, тодорхой хэмжээнд нэмэх шаардлага тулгарна. Гэхдээ хэзээ нэмэхийг төсвийн бололцоогоо судлаад шийдвэрлэнэ. Ер нь тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудал олон жилийн өмнөөс яригдсан. Үүнтэй холбоотойгоор тэтгэврийн зөрүүг арилгах, нэмэх асуудлыг төсвийн боломжийн түвшинд шийднэ" гэлээ. 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.