Эрээнээс өдөрт 50-иас доошгүй чингэлэг ачаа оруулж ирнэ

Эрээнээс өдөрт 50-иас доошгүй чингэлэг ачаа оруулж ирнэ

Цар тахлын үед хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсэг цахимаар хуралджээ. Хуралдаанаар ажлын хэсгийн гишүүд Зам-Үүд боомтоор нэвтэрч буй чингэлэгтэй экспорт, импортын ачаа тээврийн үйл ажиллагааны явцын мэдээллийг ажлын хэсгийн ахлагч Шадар сайдад хүргэсэн байна.

Хил дундын “0” цэгээс чингэлэгтэй ачааг татан авч, Замын-үүд дэх “Бүс нутгийн ложистикийн төв”-д буулгасан ачаа барааны ихэнхийг нь төмөр замаар Улаанбаатар хот руу татан авч байгаа бол цөөн тохиолдолд аж, ахуйн нэгжүүд өөрсдийн автомашинаар ачаагаа татсан байна.

Өнөөдрийн байдлаар Эрээн хотод хятадын тал 900 орчим чингэлэгт ачаа ачиж, хилээр зөөвөрлөхөд бэлтгэсэн байгаа бөгөөд өдөрт 50-иас доошгүй тоогоор чингэлэг татахад 18 хоногт багтааж дуусгах боломжтой аж. Ажлын хэсгийн хуралдаанаар үргэлжлүүлэн эм, эмийн бүтээгдэхүүнтэй холбоотой ачаа барааг Зам-Үүд боомтоор нэн тэргүүнд татан авах ажлыг зохион байгуулах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагаанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.