Чингэлэг тээврээр ачаа бараа хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ

Чингэлэг тээврээр ачаа бараа хилээр нэвтрүүлэх бэлтгэл ажил дуусчээ

БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол Улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцлийг бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон. Тус шийдвэртэй холбогдуулан Замын-Үүд, Эрээн хотуудад чингэлэг байршуулах талбай байгуулж, чингэлэг өргөж буулгах калмарын тусламжтайгаар жолооч нар машинаасаа буухгүйгээр ачаа барааг зөөвөрлөх тохиролцоонд хоёр улс хүрсэн. Энэ дагуу Монголын тал Замын Үүд боомтод чингэлэг байрлуулах талбайг гарган тохижуулах, бүрэн камержуулах, өргөгч калмар бэлтгэх зэрэг ажлуудыг богино хугацаанд 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж, дотооддоо туршилт тохиргоо хийж дууссан байна. Хятадын талаас Эрээн хотод байрлах чингэлэг тээврийн талбай, тохижилт зэрэг бэлтгэл ажлууд нь дууссан бөгөөд тохиргоо, туршилтын ажил нь хийгдэж байгаа аж. Энэ долоо хоногт нээх байсан ч хойшлоод байсан Замын-Үүд, Эрээний хилийн боомтоор чингэлэг тээврээр ачаа бараа татан авах, гаргах ажлыг ирэх 7 хоногийн эхний өдрүүдэд эхлүүлэхээр болжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.