ЗТХЯ-ны Шилэн данс хэвийн ажиллаж байна

ЗТХЯ-ны Шилэн данс хэвийн ажиллаж байна

Сүүлийн үед шилэн дансны  хэрэгжилтийн талаарх мэдээлэл ард иргэд, хэвлэл мэдээлэл, цахим орчноор идэвхитэй яригдаж эхэлсэн.

Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн яамны цахим хуудсанд шилэн данс, ил тод байдал, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, төсөв санхүүгийн ил тод байдал зэрэг цэснүүд хэвийн ажиллаж хуулийн хугацаанд мэдээлэх шаардлагатай бүхий л мэдээллүүд байршсан байна.

Шилэн дансны тухай хуулийн зүйл, заалтын дагуу Монгол Улсын иргэн бүр тус хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, түүний дагуу гомдол санал гаргах эрхтэй байдаг бөгөөд хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагатайг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Цогтгэрэл онцолсон юм. Тэрбээр “Сүүлийн үед зарим иргэд шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж байгаа. Хуулиар олгосон эрх, үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, нам, улс төрийн байгууллага гээд бүхий л байгууллага энэхүү хуулийн хэрэгжилтийг биелүүлэх үүрэгтэй” гэв.

Ийнхүү Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа байгууллагуудын шилэн дансны хуулийн хэрэгжилт хуульд заасны дагуу хэрэгжиж олон нийт, ард иргэдэд нээлттэй мэдээлэгдэж байна. Тус яамны Шилэн дансны талаарх мэдээллийг http://www.shilendans.gov.mn/org/418 линкээр орж үзэх боломжтой юм байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.