Цэцэрлэгийн дунд болон ахлах ангиудыг 9-р сарын 1-ээс танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллүүлнэ

Цэцэрлэгийн дунд болон ахлах ангиудыг 9-р сарын 1-ээс танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллүүлнэ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдаж, тодорхой хэд хэдэн шийдвэр гаргажээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "2021-2022 оны хичээлийн шинэ жилийг эхлүүлэх үүрэг даалгавар авлаа. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд халдварын улмаас манай улс бусад улс орнуудын адил хичээл сургуулиа хаасан. 2019-2020 онд нийт хичээлийн 75 өдөр нь хаалттай буюу 47 хувь нь хаалттай. 2020-2021 оны хичээлийн шинэ жилд танхимаар хичээллээгүй. Тодруулбал, 62-68 хувийн боломжоо алдсан байна. Үүнээс үүдэж олон том хохирол, гарз, эрсдэл үүссэн. Зөвхөн манай улсад бус дэлхий дахинд үүссэн эрсдэл. Нийт 3 хүүхдийн 2 нь хоцрогдолтой байна гэх тооцоо судалгаа гарч байна. 1.6 тэрбум гаруй хүүхэд эрүүл мэнд, сурлагаараа хохирсон байна. Тиймээс хичээл, сургуулиудыг есдүгээр сарын 1-нээс танхимаар болон танхимаар бус хэлбэрээр эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэхдээ 5 хоног, танхимаар, 5 хоног цахимаар хичээллэнэ. Ногоон бүсд 100 танхимаар хичээллэнэ." гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.