Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг цацагдаж, бухимдал үүсгэсэнд харамсаж байна

Х.Нямбаатар: Намайг ажил авахаас өмнөх бичлэг цацагдаж, бухимдал үүсгэсэнд харамсаж байна
Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Иргэдийн биед халдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлж, уг асуудлыг шалгаж буй талаар ЦЕГ-аас мэдээлсэн юм. Түүнчлэн дээрх асуудлыг яаралтай шалгаж, холбогдох хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ сайд Д.Нямбаатарт үүрэг болгосон юм. Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодсон бичлэг цацагдсаны дараа удирдах алба хаагчдыг хариуцлага хүлээхийг шаардаж эхэлжээ. Тэгвэл салбарын сайд Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийжээ. Тодруулбал тэрбээр, "Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил авахаас өмнөх бичлэг тарааж олон нийтийн бухимдал үүсгэж байгаад харамсаж байна" гэж өөрийн цахим хаягтаа бичжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.