Хамгийн их хөрөнгөтэй УИХ-ын гишүүд

Хамгийн их хөрөнгөтэй УИХ-ын гишүүд

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулсан байна. 

Хамгийн их хөрөнгөтэй УИХ-ын гишүүдийн мэдээллийг болон Төрийн гурван өндөрлөгийн ХОМ хэрхэн өөрчлөгдсөн байгааг онцоллоо. 

Хамгийн өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгөтэй УИХ-ын гишүүд: 

  • Д.Өнөрболор - 18.3 тэрбум төгрөг (12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, гурван авто зогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж зэрэг 16 байгууламжтай)
  • С.Амарсайхан – 10.7 тэрбум төгрөг (гурван орон сууцтай)
  • Ц.Анандбазар – 7.6 тэрбум төгрөг (хоёр амины, нэг нийтийн орон сууцтай)
  • Г.Амартүвшин – 7 тэрбум төгрөг (таван нийтийн орон сууцтай)
  • Ц.Цэрэнпунцаг – 6.7 тэрбум төгрөг (амины хоёр, нийтийн нэг орон сууцтай. )
  • Л.Энх-Амгалан - 5 тэрбум төгрөг (амины орон сууц нэг, нийтийн орон сууц хоёр, үйлчилгээний барилга, оффисийн барилга нэг)
  • Б.Дэлгэрсайхан - 4.8 тэрбум төгрөг (нийтийн орон сууц хоёр, авто зогсоол хоёр)
  • Б.Баярсайхан – 4.5 тэрбум төгрөг (амины орон сууц нэг)
  • Ш.Адьшаа -4.2 тэрбум төгрөг (нийтийн орон сууц гурав, үйлчилгээний барилга нэг)
  • Н.Учрал – 3.5 тэрбум төгрөг (нийтийн орон сууц гурав, зуслангийн байшин хоёр, үйлчилгээний зориулалттай байгууламж нэг)
  • Х.Ганхуяг – 3 тэрбум төгрөг (амины орон сууц нэг, зуслангийн байшин нэг)
  • Э.Бат-Амгалан – 2.7 тэрбум төгрөг (нийтийн орон сууц хоёр, хашаа байшин нэг)

Өнгөрсөн онд хамгийн их орлого олсон УИХ-ын гишүүд: 

  • Л.Энх-Амгалан - 8.3 тэрбум төгрөг
  • Б.Дэлгэрсайхан -5.5 тэрбум төгрөг
  • Б.Чойжилсүрэн -5 тэрбум төгрөг
  • Ш.Адьшаа -4.5 тэрбум төгрөг
  • С.Амарсайхан -1.8 тэрбум
  • Н.Учрал - 961 сая төгрөг
  • А.Адъяасүрэн - 823 сая төгрөг

2020 онд хамгийн их хадгаламжтай байсан УИХ-ын гишүүд: 

  • Ж.Ганбаатар - 8.9 тэрбум төгрөг
  • Д.Өнөрболор – 7.5 тэрбум төгрөг
  • Ц.Мөнх-Оргил  - 6.4 тэрбум төгрөг
  • Б.Дэлгэрсайхан – 2.2 тэрбум төгрөг
  • Н.Учрал – 1.7 тэрбум төгрөг
  • Ш.Адьшаа – 1.3 тэрбум төгрөг
  • Д.Бат-Эрдэнэ-1.3 тэрбум төгрөг
  • Ч.Хүрэлбаатар – 616 сая төгрөг
  • Н.Энхболд – 507 сая төгрөг
  • Д.Сарангэрэл – 495 сая төгрөг
  • Б.Чойжилсүрэн – 456 сая төгрөг
  • М.Оюунчимэг – 440 сая төгрөг
  • А.Адъяасүрэн – 408 сая төгрөг

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 

  • 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон 
  • 162 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай
  • 284 сая төгрөгийн үнэлгээтэй "lexus 570" загварын машин болон, "Harley devidson" мотоциклтой
  • 100 сая төгрөгийн үнэлгээтэй 1.5 га газар эзэмшдэг.
  • Түүнчлэн сүүлийн гурван жилийн хугацаанд нэг тэрбум, 194 сая төгрөгийн хадгаламжтай байгаа
  • Түүнчлэн “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ

  • 2020 онд 250 сая төгрөгийн орлого олсон гэж мэдүүлсэн байна
  • 244 сая төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай
  • 280 сая төгрөгийн үнэлгээ бүхий автомашинтай
  • Хурдан удмын таван адуу, 400 гаруй малтай
  • 97 сая төгрөгийн хадгаламжтай
  • 60 сая төгрөгийн үнэт эдлэлтэй
  • “Херо энтэртайнмент групп” ХХК-ийн 50 хувь, “Хүлэг контент” ХХК-ийн 100 хувийг эзэмшдэг.

УИХ-ын дарга Г.Занданшатар

Тэрээр 2020 онд 506 сая төгрөгийн орлого олсон гэжээ. Харин 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ.

Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай  Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. "Монголиан силикон валлей" ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг аж.

УИХ-ын таван гишүүн хөрөнгө орлогоо мэдүүлээгүй байна. Үүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Ц.Туваан, Ж.Эрдэнэбат нар бол, УИХ-ын хамгийн хөрөнгөтэй гишүүнээр Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар багтжээ.

Л.Өнөрболорын хувьд хөрөнгийнх нь дийлэнхийг орон сууц, барилга байгууламж эзэлж байгаа ба 18.4 тэрбумаар үнэлэгдэж байгаа бол Л.Энх-Амгалангийн 10.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Шадар сайд С.Амарсайхан 10.8 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай болохоо мэдүүлжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.