Улаанбаатар oC

Х.Нямбаатар: УОК баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ

Х.Нямбаатар: УОК баяр наадмыг бүтэн жилээр хойшлуулах саналыг Засгийн газар эцэслэн шийдвэрлэнэ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж Үндэсний баяр наадмын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцжээ. Иргэд олон нийтийн зүгээс гаргаж буй саналаас гадна Эрүүл мэндийн яам, эрдэмтэн судлаачдын санал дүгнэлт, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан наадмыг хойшлуулах саналыг Засгийн газарт оруулж байгаа гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэллээ. Засгийн газар маргааш 09 цагт ээлжит бусаар хуралдан баяр наадмыг хойшлуулах асуудлыг эцэслэн шийвэрлэх юм. Тэрээр "Нийтээр тэмдэглэх өнгөрүүлэх баяр наадмын тухай хуульд шилжүүлэн хийх тухай заалт байхгүй. Хойшлуулах, шилжүүлэх тохиолдолд заавал хуульд өөрчлөлт оруулдаг. Тиймээс "Цар тахлын" тухай хуулиар баяр наадмыг хойшлуулах, хязгаарлах эрх олгосон. Хөдөө орон нутаг баяр наадам хийх эсэхийг долоодугаар сарын 20-ноос хойш цар тахлын нөхцөл байдал ямар байхыг харгалзан үзэж, УОК шийдвэрлэнэ. Нэгэнт баяр наадам бүтэн жилээр хойшилж байгаатай холбогдуулан хэрхэхийг Засгийн газрын хуралдаанаар шийднэ" гэлээ. Баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахаар бэлтгэж Хүй долоон худагт урлаг соёлын уран бүтээлчид бичлэгт ороод байсан. Нэгэнт хийсэн  видео контентуудыг  баярын өдрөөр телевизээр цацахаар төлөвлөж байгаа гэлээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.