Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021.08.31 хүртэл сунгажээ

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021.08.31 хүртэл сунгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2021.06.30/ өнөөдөр болж, тус шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав.

Цар тахалтай холбоотойгоор бүх нийтийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ хугацааг сунгах тухай асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Улмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг хугацааг наймдугаар сарыг дуустал хоёр сараар сунгасан байна. Манай улс одоогоор өндөржүүлсэн бэлэн байдлын улбар шар түвшинд байгаа. Энэ түвшинд 18 салбар чиглэл, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлаад байгаа юм. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор хилийн боомтуудын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоосон хугацаа мөн хоёр сараар сунгагдаж байгаа ажээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.