Улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдад нэг удаа 1-2 сая төгрөг олгоно

Улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдад нэг удаа 1-2 сая төгрөг олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, 2021 оны төсвийн оны тодотголыг УИХ-д оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулав. Төсвийн тодотголд: 
  • Улаан бүсэд ажиллаж байгаа 13000 эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаа 2 сая төгрөгийн тэтгэмж олгох
  • Улаан бүсэд ажиллаагүй 19.5 мянган эрүүл мэндийн салбарын ажилтнуудад нэг удаа 1 сая төгрөг
  • Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын цалинг 50 хувиар нэмэх шийдвэр гаргаж, төсвийн тодотголд тусгасан  
Цаашид цар тахалтай тэмцэх арга хэмжээнд зориулж 2000 ор дэлгэхэд 110 тэрбум төгрөг, резидент эмч нарыг дайчлан ажиллуулахад 3.7 тэрбум, эмийн нөөц бүрдүүлэх санхүүжилтэд 60 тэрбум төгрөг төсөвлөхөөр тусгаж, УИХ-д өргөн мэдүүлж байна. 
 
Мөн Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр тусгажээ.
 
Энэ нь оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж буй.
 
Айл өрхүүд, аж ахуй нэгжүүдийн орлогыг дэмжих хүрээнд:
  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар, 
  • ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахаар,
  • Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах зэрэг асуудлууд багтах юм.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.