Ц.Ганзориг: Шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу, эрсдэлтэй орчин руу битгий дагуулж яваарай

Ц.Ганзориг: Шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу, эрсдэлтэй орчин руу битгий дагуулж яваарай

УОК мэдээлэл хийх үеэр УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хөдөө орон нутаг руу зорчих хүсэлтэй вакцинд хамрагдаагүй иргэд хэрхэн зорчих ёстойг тайлбарлаж өглөө. Тэрбээр, “Орон нутаг руу зорчих хүсэлтэй байгаа ч хүндэтгэн үзэх шалтгаанаар, зүрх судасны өвчтэй хүмүүс PCR шинжилгээ 3 хоног, түргэвчилсэн шинжилгээ 2 хоногийн хугацааатайгаар зорчиж болно.

Харин очсон хойноо аймаг сумын тусгаарлалтад 7 хонох ёстой. Өмнөговь, Дорноговь аймгуудад хязгаарлалт хэвээр үргэлжилнэ. Зорчих иргэд хүндэтгэн үзэх шалтгаантай бол тухайн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах юм. Бусад тохиолдолд тус аймгуудад зорчих бол Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авна. Зургадугаар сарын 15 хүртэл Өмнөговь, Дорноговь аймгуудад зорчих хязаарлалт үргэлжилсэн хэвээр байна. Ачаа бараа оруулах асуудалд ямар нэг хязгаарлалт хийж, хүндрэл гаргаагүй. Уул уурхайн ажилчдын ээлж солих асуудлыг яам нь хариуцан зохицуулж байгаа" гэв.

Мөн тэрбээр сэтгүүлчдийн дараах асуултуудад хариулахдаа

-Төмөр зам, агаарын тээврүүд хэзээ нээгдэх вэ

-Төмөр зам, орон нутгийн нийтийн тээвэр, агаарын тээврийн зохицуулалт хийгдэж байна. Тасалбаруудыг аль болох онлайнаар худалдаалах болно. Вакцинд хамрагдсан иргэд тусгаарлагдах шаардлагагүй. Хүүхдүүд PCR шинжилгээ өгөхгүй боловч биеийн халуун нь өндөр байвал түргэвчилсэн шинжилгээ авна. Шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ хөдөө орон нутаг руу, эрсдэлтэй орчин руу битгий дагуулж яваарай. Энэ бол зургадугаар сарын 15-н хүртэл мөрдөгдөх журам.” гэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.