Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар агаарын замын боомтын талаар авах зарим арга хэмжээ, ХХААХҮЯ-ны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй орон сууцыг эзэмшигчдэд нь хувьчлах, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв байгуулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн Эрүүгийн тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, “Гадаад улсад хүнд нөхцөлд байгаа Монгол Улсын иргэний эрхийг хамгаалах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг хэлэлцэх юм. Мөн Засгийн гарын гишүүд өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн тодотгол, Үндэсний хөтөлбөрүүдийн 2019 оны хэрэгжилтийн дүнтэй танилцахаар төлөвлөжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.