Урд хөршрүү хилээр нэвтрэх бараа, ачаа эргэлтийн хугацааг түргэсгэхэд анхаарна

Урд хөршрүү хилээр нэвтрэх бараа, ачаа эргэлтийн хугацааг түргэсгэхэд анхаарна

Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа. Манай улсаас БНХАУ-ын Эрээн хот руу орох, гарах авто тээврийн хөдөлгөөнийг БНХАУ-ын талаас түр хугацаагаар хязгаарласан. Үүнээс үүдэж Замын-Үүд боомтын үйл ажиллагаа доголдож, хүнс ачаа тээврийн эргэлт саатаж байгаатай холбогдуулан хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын Элчин сайдтай ярилцлаа. “Ковид-19” цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сулруулахгүйгээр ачаа тээврийн хэрэгслийг нэг бүрчлэн шалгаж хилийн боомтоор нэвтрүүлж байгаа нь эргэлт саатах шалтгаан болж байгааг Элчин сайд мэдэгдээд, богино хугацаанд ачаа тээврийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн Синофарм компаниас худалдан авах гэрээний дагуу ойрын хугацаанд вакцины нийлүүлэлтийг хийхээр талууд санал нэгдлээ. Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, цар тахлын нөхцөл байдалд хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд худалдаа, эдийн засгийг аль болох хэвийн явуулахыг зорьж хамтран ажиллахаар тохиролцов.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.