Д.Эрдэнэбат: МАН-ын бүлгийн дарга туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

Д.Эрдэнэбат: МАН-ын бүлгийн дарга туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийлээ

Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай УИХ-ын чуулган Тусгай хяналтын дэд хороогоор Шадар сайдыг тагнаж чагнасан эсэх асуудлыг хэлэлцэхээс үүдэж хойшилсон. Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Энэ сарын 6-ны өдөр буюу өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг эцэслэн шийдэх хуулийн хугацаа дуусна. Өнөөдөр ямар ч байсан Засгийн газрын асуудлыг эцэслэн шийдэх ёстой гэж харж байлаа. Харамсалтай нь олонхийн бүлэг өөрсдийн дотоод асуудлаа төрийн танхимд оруулж ирлээ.

Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайд болон Шадар сайдыг тагнаж чагнасан асуудлыг хэлэлцэх бололтой. Хоёр хүний маргааныг хэлэлцэж болохгүй. Энэ бол хууль бус. Яагаад гэвэл өнөөдрийн чуулганаар зөвхөн Засгийн газрыг огцрох эсэх асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн. Ээлжит бус чуулган зөвхөн байнгын хороогоор хэлэлцсэн асуудлаа л хэлэлцэх учиртай.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа хийсэн мэдэгдэлдээ олонхийн бүлэг АН-тай хамтарч засаг унагах нь гэсэн туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Би өмнө нь байр сууриа тодорхой илэрхийлсэн. МАН өнөөдөр 65 суудалтай. Үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь бидэнд хамаагүй. Цөөнхийн бүлэг байр сууриа илэрхийлсэн. Засгийн газраа авч үлдэх үү, үгүй юу гэдэг нь тэдний дотоод асуудал. Үндсэн хуульд заасан хуулийн хугацаа буюу 15 хоногийн хугацаанд багтаж чуулганаа хуралдуулж чадахгүй бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн асуудалд унана шүү гэдгийг эрх баригчдад дахин сануулъя” хэмээлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.