Наадмаар ажиллах банкны цагийн хуваарьтай танилцаарай

Наадмаар ажиллах банкны цагийн хуваарьтай танилцаарай
Үндэсний их Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болж буй. Энэ өдрүүдэд банкуудын ажиллах хуваарийг дэлгэрэнгүй танилцуулъя.
ТӨРИЙН БАНК:
Долдугаар сарын 11-ний өдөр Занабазарын музейн замын урд байрлах салбар, Хурд хороолол дотор байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 12-ны өдөр Мөнгөн завьяа, 120-ийн автобусны буудлын баруун талд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 13-ны өдөр Шөнийн зах доторх болон Драгон төвд байрлах салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 14-ний өдөр Хүүхдийн 100, XIII хорооллын автобусны буудал, 17 дугаар сургуулийн хажууд байрлах салбарууд 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 15-ны өдөр Таван шар, Налайх дүүрэг болоод 1000 нэрийн барааны зүүн талд байрлах салбарууд тус бүр 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 16-ны өдөр бүх салбар 10.00-16.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 17-ноос эхлэн бүх салбар хэвийн ажиллаж  эхэлнэ.
ХААН БАНК:
Долдугаар сарын 11-15 ны хооронд амарна.
Долдугаар сарын 16-ны өдрөөс хэвийн ажиллаж эхэлнэ.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:
Долдугаар 11, 12, 13-ны өдрүүдэд салбарууд ажиллахгүй. 10, 14-ны өдөр зарим салбарууд ажиллана.
Долдугаар сарын 14-ны өдөр Бөхийн өргөө, Хүүхдийн 100, Баянгол зочид буудал,  Центр пойнт, Баянцээл орчимд байрлах бүх  салбарууд 10.30-16.30 цаг хүртэл
Долдугаар сарын 15-ны өдөр бямба гаригт ажилладаг бүх салбар хуваарийн дагуу 10.00-17.00 цаг хүртэл ажиллана.
Долдугаар сарын 16-наас хэвийн ажиллаж эхэлнэ.
 ХАС БАНК:
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зөвхөн Emart –ийн салбар 11.00-20.00 цаг хүртэл
Долдугаар сарын 13-ны өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-22.00 цаг хүртэл
Долдугаар сарын 14-ний өдөр Emart –ийн салбар 10.00-22.00 цаг хүртэл, XIII хорооллын автобусны хойно байрлах салбар нь 10.00-18.00 цаг хүртэл, Саппоро дахь салбар 10.00-18.00 цаг хүртэл,
Долдугаар сарын 15-ны өдөр Ард кино театрын салбар 10.00-18.00 цаг хүртэл
Долдугаар сарын 16-ны өдөр Нарантуул захад байрлах салбар амарч, бусад бүх салбар хуваарийн дагуу ажиллана.
ГОЛОМТ БАНК: 
Долдугаар сарын 11-13 хүртэл бүх нийтээр амрах тул бүх салбар, нэгжүүд ажиллахгүй.  Долдугаар сарын 10, 14, 15-ны өдрүүдэд дээрх салбар дээрхээс бусад бүх салбар нэгжүүд амарна.  
Долдугаар сарын 17-ноос бүх салбар нэгжүүд ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.
 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.