МАН СЕХ-нд Төв аймагт хяналтын тооллого явуулах шаардлага хүргүүллээ

МАН СЕХ-нд Төв аймагт хяналтын тооллого явуулах шаардлага хүргүүллээ

МАН-аас сонгуулийн асуудалтай холбогдуулан мэдээлэл хийлээ. Мэдээллийг МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярсайхан хийв. Тэрбээр “Төв аймагт санал авах машин ажиллахгүй байгаа нь СЕХ-оо санал хураалтын хангалттай бус  хийсэнтэй холбоотой. Нөгөө талаас сонгуулийг будлиантуулах гэсэн оролдлого.

СЕХ-нд  Төв аймгийн бүх хэсгийн хороодод Сүхбаатар аймгийн баартай саналын хуудас уншуулснаас болж саналын машин ажиллахаа больсон. Тиймээс СЕХ-нд Төв аймгийн бүх хэсгийн хороодод хоёр намын ажиглагч нарыг байлган хяналтын тооллого хийх ёстой хэмээн шаардлага хүргүүллээ” гэв.

Төв аймагт 16:00 цагаас эхлэн зарим хэсгийн хороодын санал хураах хар машин ажиллаж эхэлсэн ч үдээс өмнөх саналыг зайлшгүй гараар тоолох шаардлагатай ажээ. Мөн нөгөөтэйгүүр МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын төрсөн нутагт уг хэрэг явдал болсон нь сошиал ертөнцөд М.Энхболдыг хийсэн мэтээр мушгин гуйвуйлсан мэдээлэл тарж байна хэмээн мэдээллийн үеэр онцоллоо.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.