Улаанбаатар -13oC

Ц.Оюунбаатар: МАН, АН иргэдийн саналыг 20-100 мянган төгрөгөөр худалдаж авч байна

Ц.Оюунбаатар: МАН, АН иргэдийн саналыг 20-100 мянган төгрөгөөр худалдаж авч байна

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нарын хүмүүс хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн эхэнд  МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар “Бид сонгуулийн талаархи зарим асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд хүргэхийг хүссэн юм. Сонгуулийн үйл ажиллагаа орон даяар явагдаж байна.

Гэхдээ хууль зөрчсөн үйл явдал хавтгайрлаа. Зарим тохиолдолд ноцтой нөхцөл байдлыг ч үүсгэлээ. Эрх баригч МАН болон АН-аас иргэдийн саналыг 20, 50, 100 мянган төгрөгөөр худалдаж авч байна. Цаашид ч өсөх хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийн гуравдугаар зүйл заалтыг зөрчиж байна. Бид бололцооныхоо хэрээр мөрдөж, баримтжуулж байна. Монгол хүн та үндэсний аюулгүй байдлаа битгий худалдаарай гэж уриалъя” гэв. 

Харин бусад намуудын гаргасан хууль бус үйлдлийн талаар хуульч н.Мөнхсайхан “Ардчилсан нам ухуулагч нарын цалин гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө тээвэрлэж явсан.  18800 хүнд мөнгө тараасан 365 сая төгрөгийг тараахаар завдсан.  Энэ талаар АН-ын удирдалгууд таван өөр мэдээлэл хийсэн. Нэгдүгээрт, ухуулагч нарын цалинг өгнө гэж тайлбарлаж байна билээ. Хуульд ухуулагчийн цалин гэж байхгүй. Нэг суманд 18 мянган хүн ухуулагч хийх ч боломжгүй. Улсын хэмжээнд 14 мянган хүн ажиллах боломжтой.

 Зөрчил гаргасан нь тогтоогдвол Захиргааны хариуцлагын тухай хуулиар арга хэмжээ авна гэж журамдаа заасан байдаг.  Түүнээс цагдаагийн байгууллага хэрэгжүүлэгч байгууллага. Хууль тогтоож, шүүх эрх бүхий байгууллага биш. Шүүх засаглалын эрхийг эдэлж,  өөрсдөдөө давуу эрх олгоод хэвлэлийн бага хурал зарласан. Хэн нэгний нэр татагдсан мэтээр мэдээлж, олон түмнийг төөрөгдүүллээ. СЕХ ч үүнийг хэлэх эрхгүй. ЦЕГ-ын агентлагийн дарга нарт ч хэлэх эрх нь байхгүй. Бид СЕХ-нд хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоох талаар гомдол гаргасан.

 Сонгуулийн саналын зааварт нэгийг тоог үгээр бичих ёстой ч тоогоор нь бичиж, тодруулсан. Та нэгийг дугуйлаарай гэж тайларласан байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ нь сонгогчдод хандаж буй заавар. Сонгогчдыг төөрөгдүүлсэн заавраа авахыг СЕХ-нд хэлсэн. Гэвч аваагүй” хэмээлээ. Мөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар хуулийн дагуу нэр дэвшиж байгаа учраас түүнийг дэмжихийг иргэдэд уриаллаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.