Онгоц уналаа, Зам тээврийн сайд хариуцлагаа хүлээж огцрох уу

Онгоц уналаа, Зам тээврийн сайд хариуцлагаа хүлээж огцрох уу

Бидний нэрлэдгээр“Царцаа ногоон” буюу шинэчлэн сайжруулсан АН-2 онгоцтой болсноо Зам тээврийн яамныхан хэдхэн хоногийн өмнө сүржин мэдэгдэж байв. Орон нутагт нислэг үйлдэх чадвартай энэхүү онгоцыг Ерөнхийлөгчийн сонгууль угтаж оруулж ирлээ гэх яриа тухайн үед дэгдэж байсан.

Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид үйлчлүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ гэх хардлага байсан юм. Тэгвэл ОХУ-аас оруулж ирсэн хоёр онгоцны нэг нь Буянт-Ухаагаас хөөрөх гэж байгаад осолджээ. Нислэгийн бүрэлдэхүүнд нисэх баг болон албаны хүмүүс, сэтгүүлчид байсан гэх мэдээлэл байна.

Одоогийн байдлаар бэртэж гэмтсэн, амиа алдсан хүн байгаа эсэх нь тодорхойгүй байна. Дашрамд дурдахад, саяхан Боловсролын сайдаа “Математикийн шалгалтын тест задарсан” гэдэг үндэслэлээр огцруулсан эрх баригчид энэ удаа онгоц осолдуулсан Зам тээврийн сайддаа хариуцлага тооцох болов уу гэсэн асуулт хариулт нэхэж байна.

Нислэгийн зурваст онгоц осолдсон нь ЗТЯ-ныхны ажлын хариуцлага сул байгааг илтгэж байгаа хэрэг юм. Мэргэжлийн бус хүмүүсээр удирдуулсан нь энэ салбарыг эмзэг болгосон талаар мэргэжилтнүүд ам уралдан шуугидаг нь ийнхүү нотлогдож байгаа бололтой.

Дэд сайд нь твиттер хуудсаар УИХ-ын гишүүний нэр төрд халдаж, баасан шээснээр нь доромжилж суух зуур салбарт нь ийм асуудал үүсч байх жишээний. Салбарын сайд нь хэн гэж хүн байдгийг ч монголчууд мэдэхгүй гэхэд хэтийдэхгүй. Зам тээврийн салбар үндсэндээ бэлэгний дэд сайд, хэний ч мэдэхгүй сайд хоёрын гараар орж мөхөл рүүгээ явж байгаа нь тодорхой бололтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.