Португаль шөвгийн дөрөвт үлдлээ

Португаль  шөвгийн дөрөвт үлдлээ
Европын аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны эхний тоглолтод  Польш, Португалийн шигшээ багууд учраа таарсан. Багуудын  тоглолт 120 минут үргэлжилсний эцэст ялагч 11 метрийн торгуулийн цохилтоор тодорлоо.
 
Баерн Мьюнхэн болон Польшийн шигшээ багийн супер довтлогч Робэрт Лэвандовски гоол оруулаагүй 645 минутаа эцэс болгож,  тус тэмцээний хамгийн хурдан гоолуудын нэгийг тоглолтын хоёр дахь минутад оруулсан бол хариу гоолыг залуу тоглогч Рэнату Санчеш тоглолтын 33 дахь минутад солгой хөлний хүчтэй цохилтоор  оруулсан нь мөн л тэмцээний онцгой агшны нэг байлаа. 
 
Хоёрдугаар үе болон нэмэлт үед гоол оролгүй дуусгаснаар ялагчийг 11 метрийн торгуулийн цохилтоор шийдэх болсон юм. 
 
Хоёр багийн эхний дөрөв, дөрвөн тоглогч нийлсэн  найман тоглогчид дараалан өөрсдийн үүргээ биелүүлсэн бол Польшийн шигшээ багийн ахлагч Якоб Блашчиковски торгуулийн цохилтоо алдсанаар Португалын шигшээ багт маш том боломж, эсрэгээрээ Польшийн шигшээ багт маш том дарамт болж ирсэн. Уг боломжийг өмнөх тоглолтын баатар Рикарду Куарезма алдалгүй оруулснаар "Цайзыг хамгаалагчид" шөвгийн дөрөвт үлдэж чадлаа. 
 
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.